Эх оронч хэрэглээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хамгийн сайн сонголт

Улс орны хөгжил дэвшлийн нэгэн чухал шалгуур нөхцөл нь үндэсний үйлдвэрлэл билээ. Дотоодын үйлдвэрлэл нь зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй, тусгаар тогтнолыг хамгаалах стратегийн ач холбогдолтой хүчин зүйл юм.
Манай улсад шингэн хүнсний үйлдвэрлэл үүсэж хөгжөөд өнөөдөр 100 гаруй жилийн түүх, туршлагыг бүтээжээ. Өнөөдөр шингэн хүнсний үйлдвэрлэл нь үндэсний эдийн засгийн тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдалд бодит хувь нэмэр оруулсаар байна. Энэ салбар нь түүхий эдийн дотоодын эргэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох гэх мэт олон талын үр өгөөжийг бий болгож байгааг онцлууштай.
Дотоодын үйлдвэрлэл ба дэлхийн стандарт
Дээр дурдсанчлан, шингэн хүнсний салбар нь Монгол Улсад дотооддоо тогтвортой хөгжиж буй цөөхөн үндэсний үйлдвэрлэлийн нэг билээ. Өнгөрсөн зууны туршид олон олон үйлдвэрийн газрууд байгуулагдаж нийгмийн шилжилт, зах зээлийн шуурганаар шалгарч хэдхэн үйлдвэр л өнөөдөр үлджээ.

Хэрэглэгчдийн дунд “импортын бараа сайн” гэх ташаа ойлголт түгээмэл байсаар ирсэн. Гэвч өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчид дэлхийн стандартаар үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ дэлхийн амтыг эх оронд нь хүргэсээр байна. Тухайлбал Сэнгүр, Алтан Говь, Нийслэл, Боргио зэрэг брэндүүд маань дэлхийд алдарт HEINEKEN компанийн чанар, стандартын дагуу 100 жилийн түүхт АПУ компани үйлдвэрлэн Монголчууддаа хүргэдэг билээ.


Мэдээж хэрэг бид эх орондоо хайртай, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэж өнгөцхөн уриалж болох хэдий ч Монголдоо үйлдвэрлэсэн шар айраг импортын шар айргаас яагаад давуу талтай талаар тайлбарлая.
Хүнсний бүтээгдэхүүнийг шинэхнээр хэрэглэх нь хамгийн чухал
Бид өдөр бүр шинэхэн талх, сүүг сонгон авч, хүнсэндээ хэрэглэхийг эрхэмлэдэг. Учир нь хүнсний бүтээгдэхүүн хугацаа өнгөрөх тусам амт, чанараа алддаг гэдгийг бид мэддэг боловч энэ нь зөвхөн талх, сүүнд хамаатай бус – шар айраг ч мөн ялгаагүй.
Импортын бүтээгдэхүүн хил гааль, тээвэр, цаг агаарын өөрчлөлт зэргээр дамжин ирэхэд амт, чанараа алддаг нь маш тодорхой бол, дотоодын шар айраг үйлдвэрээс шууд хэрэглэгчдэд хүрдэг — шив шинэхнээрээ.
Шар айрагны дундаж хадгалах хугацаа 6-12 сар боловч, үйлдвэрлэснээс хойш аль болох хурдан хэрэглэгчдэд хүрэх нь амт, чанарын баталгаа болдог.
Эх орныхоо хөрсөнд ургаж, дэлхийн стандартаар боловсруулагдсан — Монголд үйлдвэрлэсэн, шинэхэн шар айраг
Дотооддоо үйлдвэрлэл эрхэлж байна гэдэг нь зүгээр нэг бүтээгдэхүүн гаргах төдий бус, эх орны баялаг, хөдөлмөр, мэдлэг чадварыг шингээсэн үнэт бүтээл туурвих үйл явц юм. Монгол орны шимт хөрсөнд ургасан арвай, буудай, байгалийн цэвэр усыг ашиглан, эх орондоо ээлтэй, байгальд нөхөрсөг, найдвартай түүхий эдээр үйлдвэрлэл явагддаг.
АПУ компани нь дотоодын түүхий эдийн хэрэглээг дэмжихийн сацуу олон улсын стандартыг үндэсний онцлогтой уялдуулан нутагшуулж чадсан цөөн үйлдвэрлэгчдийн нэг юм. Үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад дэлхийд алдартай Heineken компанийн 150 жилийн туршлагад суурилсан технологи, стандартуудыг бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна. Түүхий эд хүлээн авахаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн болтлоо нийт 110 төрлийн чанарын хяналт хийгддэг нь хэрэглэгчдэд хүрч буй шар айраг бүрийг олон улсын түвшний, найдвартай бүтээгдэхүүн болгодог.
Ийнхүү бид хэрэглэгчдэдээ дэлхийн стандартад нийцсэн, дөнгөж үйлдвэрээс гарсан шинэхэн шар айргийг өдөр бүр хүргэж, чанар, амтыг нэг алхам ойртуулж байна.


Эдийн засгийн бодит дэмжлэг
Таны үндэсний брэндээ сонгох сонголт бүр дотоодын мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн суурийг бэхжүүлдэг. 100 жилийн түүхтэй АПУ ХК нь өнөөдөр 2503 үндсэн ажилтантай. Түүнчлэн 15,000 гаруй түнш, ханган нийлүүлэгч, харилцагч, 28,000 хувьцаа эзэмшигчтэй хамтдаа улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна. 2024 оны хагас жилийн байдлаар тус компани 211 тэрбум төгрөгийн татвар улсад төвлөрүүлсэн нь үндэсний үйлдвэрлэл ямар томоохон нөлөө үзүүлж болохыг харуулж буй бодит жишээ юм.

Сайн шар айраг сонгох зөвлөмж:

Савлагааны огноог шалгах – Шинэ эсэхийг нь шалгаж, хадгалах хугацаа нь дуусаагүйг баталгаажуулах.
Найдвартай газраас худалдан авах – Тогтмол шинэ нөөцтэй, нэр хүндтэй дэлгүүрээс худалдан авах.
Зөв хадгалах – Хүйтэн, харанхуй орчинд хадгалах, халуунд болон гэрэлд удаан байлгахгүй байх.
Шинэхэн байдал- Олон сар тээвэрлэн, амт чанар нь өөрчлөгдөөгүй байх.