ЗӨВЛӨГӨӨ 2: Шинэ орон сууц хүлээж авсны дараа м.кв-ын зөрүү гарахад шүүх хэрхэн шийдвэрлэсэн бэ?

0

Өмнөх дугаартаа Шинэ орон сууцанд захиалга өгч гэрээ байгуулахад ашиглалтад орсон
эсвэл барилгын ажил явагдаж байгаа гэсэн хоёр сонголт байдаг. Үүний нэг барилгын ажил
явагдаж байгаа орон сууцад захиалга өгөхөд давуу болон сул талыг нь тайлбарласан.
Өнөөдрийн дугаартаа гэрээний гол нөхцөл орон сууцны талбайн хэмжээ дутсан гэх
маргааны шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдах юм. Анх гэрээ байгуулахад
бичигдсэн орон сууцны м.кв-ын хэмжээ ашиглалтад орсны дараа газар дээр нь хэмжилт
хийхэд илүү гарах, эсвэл дутах тохиолдол бий. Зарим барилгын компаниуд м.кв-ын хэмжээ
илүү гарсан тохиолдолд орон сууц захиалагч, дутсан нөхцөлд барилгын компани зөрүү
мөнгийг төлөхөөр гэрээндээ тусгасан байдаг. Харин талбайн м.кв өрүүг хэн хэн нь
мэдээгүй байхдаа улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгчийн нэр дээр гэрчилгээ гарсны дараа
эд хөрөнгийн доголдолтой байсан юм байна гэж маргадаг. Орон сууцны м.кв-ын зөрүү
илүү төлсөн төлбөрөө нэхэмжилсэн гурван шатны шүүхээр шийдсэн Иргэний хэргийн
дараах маргаан хүргэж байна.

Нэхэмжлэлийн агуулга: Иргэн “Б” нь “Г ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах
хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн ………….. хотхоноос 72.4 м.кв, 2
өрөө орон сууцыг 1 м.кв нь 2.300.000 төгрөгөөр тооцон нийт 166.520.00О төгрөгөөр захиалга өгсөн. Орон сууцны талбайд Гандирс-Од ХХК-аар хэмжилт хийлгэхэд 65.8 м. кв
буюу 6.6 м.кв талбай дутуу гарсан. Иймд хариуцагчаас орон сууцны талбайн зөрүү унэ
15.180.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар “Орон сууц
захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. Нэхэмжлэгч “Б” эд
хөрөнгийг хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэж байсан тул шаардах эрхээ алдсан
гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар
зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан Б-гийн нэхэмжлэлтэй, Г
ХХК-д холбогдох орон сууцны талбайн зөрүүд 15.180.000 төгрөг гаргуулах тухай
нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Иргэний хэргийн анхан
шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “255 дугаар зүйлийн 255.1.1”
гэснийг “254 дүгээр зүйлийн 254.4” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр
үлдээсэн.
Нэхэмжлэгч “Б” хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх
илтэд нэг талыг баримталсан гэж үзэж байна. Учир нь шүүх уг орон сууцны талбайн зөрүү
6.6 м. кв гарсныг үгүйсгэж чадаагүй. Энэ нь намайг хохирсны хөндлөнгийн байгууллагын
дүгнэлтээр баталсан ба үүнийг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт байхгүй гэжээ.

Хяналтын шатны шүүх: Нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөрийг төлж, орон сууцаа хүлээн
авч, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн нь
хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. Хариуцагч нь гэрээнд
зааснаас дутуу хэмжээтэй орон сууц шилжүүлсэн эсэх, нэхэмжлэгч шаардлага гаргах
эрхтэй эсэх талаар талууд маргажээ. *
“Б” орон сууцыг өмчлөлдөө авсны дараа талбайн хэмжилт хийлгэхэд “Гандирс-од” ХХК нь
2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 65.8 м.кв болохыг тогтоосон. Энэ нь гэрээнд зааснаас 6.6 мкв-аар дутуу гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
…Зохиогчийн тайлбар, гэрээний агуулгаас үзвэл гэрээ байгуулагдах үед маргааны зүйл
болох орон сууц бий болсон байсан тул талууд гэрээг орон сууц захиалгын гэж нэрлэснээс
үл хамааран Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах
гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
… Орон сууцны талбайн хэмжээний зөрүү нь тоо, хэмжээний доголдолд хамаарах бөгөөд
энэхүү доголдлыг худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ илрүүлэх боломжтой юм.
Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасантай тохирч
байгаа эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр эд хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй. Иймд
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-т зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг
эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн
авсан худалдан авагч шаардах эрхээ алдана.
…Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу
явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд худалдах-худалдан авах
гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй
боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Талууд 2013 оны 11 дүгээр сарын 2-ний өдрийн гэрээнд 2 өрөө орон сууцыг 166.520.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон, энэ тохиолдолд хариуцагчийг дутуу
талбай бүхий орон сууцыг нийлүүлсэн гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн
дүгнэлт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т нийцжээ.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,
нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.
Орон сууцны м.кв талбайн хэмжилтийг зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй компани “Орон
сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009″ стандартаар
хэмжилт хийн дүгнэлт гаргадаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *