УБТЗ 1.3 тэрбумаар суудлын 4, том оворын 1 автомашин авна

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 1.3 тэрбумаар суудлын автомашин худалдан авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, дээрх өртгөөр туулах чадвар сайтай автомашин дөрвийг, том оврын автомашин нэгийг авна хэмээсэн байна. Ингэхдээ том оврын нэг машины өртөг 190 сая, туулах чадвар сайтай дөрвөн автомашин 937 сая байхаар тусгасан байна. Тооцоолон үзвэл нэг суудлын машины өртөг 234 сая төгрөг байх аж.

Санхүүжилтийн эх үүсвэрийг УБТЗ өөрийн хөрөнгөөсөө гаргах ба тусгагдсан нийт өртөг бүгд энэ онд санхүүжих юм байна. Уг тендерийг өчигдөр буюу /2025-04-07/-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 28-ны өдөр хүлээн авахаар товложээ.