Б.Жаргалсайхан: Прокурорын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай бүхий л зүйлд шаардлага тавин ажилладаг

0

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “Б.Жаргалсайханыг улиран ажиллах гэж байгааг дэмжиж байгаа. Энэ хугацаанд алдаа оноотой олон зүйл байсан ч оносон нь, хууль дээдлэх зарчим нь илүү байсан гэж харж байна. Нэгдүгээрт хүний эрх, эрх чөлөөг нэн тэргүүнд тавиарай. Хүний эрхийг ярихад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх чөлөөний асуудал яригдана. Тэр хүмүүсийн мөрдөн байцаалтын явцад, прокурорын явцад, шүүх процессын явцад тэр хүмүүсийн эрх чөлөөг сайтар хангаж ажиллаарай гэж хүсье. Хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй иргэн прокурорын байгууллагад ажиллаж байгаа юу. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд тодорхой тусгасан байдаг нь 25-аас дээш ажиллагсадтай бол 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй  иргэн ажилд авна гэж заасан байдаг. Ажиллуулаагүй тохиолдолд хураамж төлөх ёстой. Үүн дээр тодорхой тоо хэлж өгөөч.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, “Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагад гурван хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. Харин надад байгаа бодит тоон мэдээллээр Монгол Улсад ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 266 иргэн байна. Энэ иргэд дээр прокурорын байгууллага өөрийн хяналтаа хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай бүхий л зүйлд шаардлага тавин ажиллаж байгаа. Прокурорын байгууллагын үндсэн ажлын байрууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүлээж авах, орж гарах бүрэн боломжийг бий болгосон гэдгийг та бүхэнд хэлмээр байна “гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *