“Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 488 барилгын 70 хувь нь хуучин”

0
image-f8344ac0-1f6b-4752-92b3-646d8aa27c62

Улаанбаатар хотын захын дүүргүүд болон сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу дүүрэг, хороодод
шинээр бүтээн байгуулалт хийж, ачааллыг эн тэнцүү байлгах, боловсролын хүртээмжийг
нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Энэ тухай Нийслэлийн Боловсролын Газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн
боловсролын салбарт нийт 1,000 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлж, 40,000 гаруй
багш, ажилтан ажиллаж, 530 мянга гаруй хүүхэд суралцаж, үүний цаана нэг сая 600 мянга гаруй
гаран эцэг эх байна гэж тооцоолохоор нэг сая 600 мянган орчим хүний дундын харилцаа дунд
нийслэлийн боловсролын үйл ажиллагаа өрнөж байна.
Нийслэлд сургууль, цэцэрлэгийн 488 барилгын объект байгаагаас 70 орчим хувь нь
ойролцоогоор 70 жилийн насжилттай буюу хуучны барилгууд байдаг. Сургууль, цэцэрлэгийн
засварын ажлыг хуулиараа нийслэл хариуцдаг. Уг засварыг илүү сайн, үр дүнтэй, хурдан
шуурхай хийх талаар ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай санал солилцлоо.
Үүнтэй холбоотойгоор сургалтын орчинд ашиглах орчин үеийн тоног төхөөрөмж, орчны аюулгүй
байдалтай холбоотой газар чөлөөлөлт, зам, дэд бүтэц, камержуулалт зэрэг олон ажлуудыг
шинээр шийдвэрлэх, сайжруулахаар ирүүлсэн саналуудыг нэгтгэн шийдварлэх чиглэл аваад
ажиллаж байна” гэв.
Нийслэлийн 2025 оны төсөвт нэг сургуулийн барилга, цэцэрлэгийн таван барилга худалдаж
авах, хоёр сургуулийн барилга барих нийт найман төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан
бол Баянгол дүүргийн төсвийн хөрөнгөөр нэг цэцэрлэг барих юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *