“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн үлдэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн гурав дахь ээлжийг иргэдийн дансанд
шилжүүлж эхэллээ.
Эна удаад 1,072 хувьцаатай иргэнд 93,499 төгрөг, 750 хувьцаатай иргэнд 65,415 төгрөг олгогдож
байгаа юм.
2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд
үүнээс 3.9 их наяд төгрөгийг ногдол ашиг болгон иргэн, аж ахуйн нэгжид хуваарилж буй.
Ногдол ашгийн эхний ээлж Засгийн газрын 100 хоногоор орсон бол хоёр дахь ээлж нь Цагаан
сарын өмнө иргэдийн дансанд шилжигдсэн юм.