Тодруулга: “НӨАТ-н мөнгө энэ сарын 28,29-ны өдрүүдэд иргэдийн дансанд орно”

0

2023 оны нэгдүгээр НӨАТ-ын буцаан олголтын мөнгө хэзээ иргэдийн дансанд орох талаар иргэдийн дунд асуулт үүсээд байна. Тэгвэл ТЕГ-ын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Энэ сарын 28,29 өдрүүдэд багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ байх” хэмээн хэлэв.

Татварын ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-нээс хойш бүртгэгдсэн баримтуудыг нягталж байгаа аж.

Сонирхуулахад 2022 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. Харин шинэ оны эхний улиралд хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн буцаан олголт өгөх нь удахгүй тодорхой болно. Иргэд 2023 оны 1, 2, 3 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа системд бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-нд дуусгавар болгосон билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *