Польш Улсын ЭСЯ: Улаанбаатар хотноо боссон Ф.Шопенийн хөшөө нь Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хүрээнд хийгдсэн ажил биш

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт өнөөдөр /2023.04.24/ манай улсад ирсэн.

Энэхүү айлчлал гурав хоног үргэлжлэх юм. Тэгвэл айлчлалыг угтаж нийслэл Улаанбаатарт Польшийн алдарт хөгжмийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурч Фредерик Шопены хөшөөг босгосон талаарх мэдээлэл гараад байсан юм. Харин БНПУ-аас манай улсад суугаа элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ.

Элчин сайдын яамны мэдэгдэлд,“Ф.Шопенийн дурсгалыг хүндэтгэдэх аливаа санаачлагыг бид талархдаг. Улаанбаатар хотноо боссон Ф.Шопенийн хөшөө нь ЭСЯ-ны ямар нэгэн оролцоогүйгээр хувь хүний санаачлага, санхүүжилтээр бүтээсэн бөгөөд БНПУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хүрээнд хийгдсэн ажил биш” гэж мэдэгдлээ.

Сануулахад, хамгийн гол асуудал нь өөр хүний зохиолын нотыг ард нь тавьсан байгаа юм. Тодруулбал ”Marriage d’Amour” нь Шопены зохиол биш бөгөөд Paul de Senneville-н зохиол юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *