Шар хоолойн аманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

0
xa0lu64xNXBrTv69N9qz

Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо Шар хоолойн аманд түймэр гарсан тухай өчигдөр мэдээлсэн.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар ангийн алба хаагчид өчигдөр 14:47 цагт түймрийг цурамд оруулсан. Өнөөдөр түймрийг бүрэн унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүн ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *