Б.Батцэцэг: Гадаад паспорт шинэчилсэн мэдээллийг гадаадын улсуудад мэдэгдсэн

0

Шинээр хэвлэгдсэн цахим гадаад паспортыг олон улсад мэдэгдээгүйгээс болж, иргэд гадаад улс орнуудад паспортын сеи дугаар зөрсөн, үл ойлголцсон, онгоцондоо сууж чадаагүй, баривчлагдсан гэх мэт асуудалд орсон талаар нийгмийн сүлжээнд бичжээ.

Тухайлбал, нэгэн иргэн “Хилээр орж ирсэн паспортын дугаар, Үзэсгэлэнгийн мандатад бүртгүүлсэн дугаарын сери дээр E болон PE гэсэн үсэг зөрүүтэй байгааг Хятадын Immigration тэр дор нь илрүүлчхэж. Бүр эрэн сурвалжилж байгаад өнөөдөр үзэсгэлэн дээрээс хоёр мөрдөн байцаагч таван цагдаагаар бүслүүлэн баривчлагдлаа. Паспорт гаргаад ирсэн “үзэж хараагүй паспорт байна” гэж байна. Улмаар хуурамч бичиг баримтаар хил нэвтэрсэн гэж үзэн нэлээн удаан шалгалаа” хэмээн бичсэн байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад “Паспорт шинэчилсэн мэдээллийг олон улсын иргэний агаарын байгууллага болон гадаадын улсуудад мэдэгдсэн. Манай гадаад паспорт нууцлалын зэрэглэл багатай, зарим улсын гааль дээр чип нь уншдаггүй тохиолдол гардаг байсан.

Харин сүүлд гарсан цахим паспорт нууцлалын зэрэг өндөр, хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан. Мөн гадаад паспорт шинэчлэгдсэн мэдээллийг гаднын холбогдох байгууллагад өгсөн” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *