Танилц : ОХУ-тай 20 жилийн хугацаатай хамтарсан компани байгуулж, агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай гэрээний онцлох заалтууд

0

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Усад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай
Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын
хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж байна.
20 жилийн хугацаатай уг хэлэлцээрт ОХУ-тай хамтарсан компани “Чингис хаан” олон улсын
нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглах асуудлыг хариуцах тухай заажээ. Хамтарсан
компанийн 60 хувь нь Монголынх, 40 хувийг Оросууд эзэмших аж. Монголын талаас “Эрчис ойл” ХХК, Оросын талаас НК Роснефть компаниуд энэхүү хамтралд багтана.
Ямар шалтгаанаар ОХУ-тай хамтарсан компани байгуулж, олон улсын чанартай нисэх буудлын
дэд бүтцийг ашиглах гэж байгаа талаар Засгийн газраас дараах танилцуулгыг бэлджээ. Үүнд:
“Өнөөгийн байдлаар манай улс манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас
импортолж байна. Сүүлийн таван жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ
тогтмол өссөөр байгаа. Энэхүү өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний
хэрэглээг зах зээлийн боломжит доод үнэ нийлүүлнэ хангамж, нийлүүлэлтийн
тогтвортой байдлыг хангахаас гадна иргэдэд хүрэх нислэгийн тийзний үнэ
буурахад тодорхой хувиар нөлөөлөл үзүүлэх боломжтой. Цаашид дэлхийн зах зээл
дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн
нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх,
татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын агаарын
хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомсдол үүсгэж болзошгүй юм.
Иймд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн
газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг
байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг
хангах, “Чингис хаан” ОУНБ-ын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартад нийцсэн шатахууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэнэ” гэсэн байна.

Хэлэлцээрийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *