О.Энхбаатар: Шаргаморьтын замын нүхэн эвдрэлийг засварлаж байна. Айлууд зусландаа гарахаас өмнө бусад замыг засна

Нийслэлийн айл өрхүүд зусландаа гарахаас өмнө замыг засварлаж эхэлжээ.
Энэ тухай НЗХГ-ын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Нийслэлийн
туслах гудамжны замуудыг засах ажил Шаргаморьтын зуслангаас эхэлж, нүхэн эвдрэлийг
засварлаж байна.
Үүний дараа Гоодой, Шадивлан, Яргайт, Их тамирын амны замыг айлууд зусландаа гарч
хөдөлгөөн эрчимжихээс өмнө засварлахаар төлөвлөсөн.
Харин нийслэлийн төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнд 25 дугаар эмийн сангаас
Амарсанаагийн нэрэмжит гудамжны уулзвар хүртэлх замын засварын ажил үргэлжилж байна.
Энэ онд Энхтайвны болон Чингисийн өргөн чөлөө, Их тойруугийн гудамжны гол замуудыг засах
юм. Тодруулбал он дамжиж байгаа 26, шинээр 10 байршлын замыг засна” гэж мэдээллээ.
Найрамдал зуслан болон Энхтайвны өргөн чөлөөний авто замын засварын ажлыг 2025 оны
долдугаар сарын 10-наас өмнө дуусгана гэж өмнө нь мэдэгдсэн билээ.