Бусдыг зодож, бичлэг хийсэн Д.Саянаа нарын хэргийг прокурорт шилжүүлжээ
2026 оны гуравдугаар сарын 06-ны өдөр өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн дээрэлхсэн хэрэг гарсан. Уг хэргийн талаарх бичлэг цахим орчинд гуравдугаар сарын 8-9-ныг шилжих шөнө нийтлэгдсэн байдаг.
Тухайн үед тус дээрэлхэлтийн хэрэгт холбогдуулан найман хүүхдийг шалгаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Тус хэрэгт холбогдсон Д.Саянаа нарын таван хүүхдийг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан байдаг. Тэгвэл тэдний хэргийг шалгаж дуусан, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан байна.