Дэвон Скотт 72 саяар торгуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг дуустал МСБХ-ны үйл ажиллагаанд оролцох эрхгүй болов

0

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос өчигдрийн тоглолтын асуудлаар
шийдвэрээ гаргажээ.
Холбооноос “Бишрэлт Металл” багийн тоглогч Дэвон Скотт нь Олон улсын
сагсан бөмбөгийн холбооны дүрэм болон Үндэсний дээд лигийн тэмцээн
зохион байгуулах журмыг зөрчин эсрэг багийн тоглогчийн биед халдаж,
спортын бус үйлдэл гаргасан, мөн тус тоглолтын үеэр “Хасын Хүлэгүүд”
багийн тоглогч Алтангэрэлийн Азбаяр нь спортын бус үйлдэл гарган тоглогч
болон үзэгдийг илтэд үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэв.
Иймд
1. Зөрчил гаргагч “Бишрэлт Металл” багийн тоглогч Дэвон Скотгыг
Үндэсний дээд лигийн тэмцээн зохион байгуулах журмын Хавсралтын
1.4, 1.8, 1.10, 1.16, 1.17-д заасан ноцтой зөрчил гаргасан тул 3.3.1.1 болон 3.3.2-т зааснаар 2026 оны нэгдүгээр сарын 1-нийг дуустал хугацаанд Холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд
оролцох эрхийг хасах, 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох,
2. Зөрчил гаргагч “Хасын Хүлгүүд” багийн тоглогч Алтангэрэлийн
Азбаярыг Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах журмын
Хавсралтын 1.4-т заасан зөрчил гаргасан тул Хавсралтын 3.2.1.1 болон
3.2.1.2-т зааснаар 1 (нэг) тоглолт өнжүүлэх, 500,000 (таван зуун мянга)
төгрөгөөр торгохоор болжээ.

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн шигшээ
цувралын эхний тоглолт өчигдөр Хасын Хүлэгууд, Бишрэлт Металл багийн
хооронд боллоо.
Энэ үеэр Бишрэлт Металл багийн тоглогч Дэвон Скот Хасын Хүлэгүүд багийн
тамирчин А.Азбаярын дагз руу цохиж, спортын бус алдаа гаргасан. Үүнтэй
холбоотойгоор Бишрэлт Металл багийн Удирдах зөвлөлөөс Дэвон
Скотыг дараагийн хоёр тоглолтод оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн
гэрээний дагуу арга хэмжээнүүд авна гэдгээ мэдэгдэв.
Одоогоор Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос ямар нэг мэдэгдэл
гаргаагүй байна.

Эх сурвалж: ikon.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *