Тайландад гурван хүүхдээ алдсан гэх мэдээлэл худал

Энэ сарын 22-ний өдөр “Тайланд улсад гэр бүлээрээ аялж яваад гурван хүүхдээ алдаж, одоог хүртэл эрэн хайж байгаа боловч олдоогүй байгаа” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Тус мэдээллийн дагуу Гадаад хэргийн яамнаас тодруулахад, “Ийм хэрэг бүртгэгдээгүй, сүүлийн үед ийм агуулгатай мэдээлэл үе, үе гарах болсон. Шалгаж үзэхэд дийлэнх нь худал мэдээлэл байдаг.Тайланд улсад 2025 он гарснаас хойш манай улсын хоёр иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байна. Өөр гэмт хэргийн мэдээлэл бүртгэгдээгүй” гэх мэдээллийг өглөө.
Нэмэлт: Сүүлийн үед Тайландын Хаант Улсад зорчиж буй манай улсын иргэдийн тоо өссөн. “Иймд иргэд та бүхэн Тайландад зорчихдоо өндөр хариуцлагатай байж, бусдын ятгалга, хууль бус саналаас татгалзаж, өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг” Монгол улсаас Тайландын хаант улсад суугаа элчин сайдын яамнаас анхааруулжээ.
Эх сурвалж: Eguur.mn