Хүний амь аварсан цагдаагийн алба хаагч Т.Цэнд-Аюушийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа

Хүний амь нас аварсан цагдаа Т.Цэнд-Аюушийг ЦЕГ-ын удирдлага шагналаа
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Т.Цэнд-Аюуш албан үүргээ гүйцэтгэтгэж яваад бусдын амь насыг аварсан юм. Тодруулбал, 2025.04.20-ний өдөр иргэн гараа гэмтээж, их хэмжээний цус алдаж байхад нь анхан шатны тусламжийг маш сайн үзүүлж, эмнэлэг ирэх хүртэл цус алдаж байсан гарыг боон чангалуур хийн, таталт өгч ухаа алдахад удаа дараа амьсгал зогсоход нь цагдаа хүү хиймэл амьсгал хийн сэргээж байсан. Түүнийг ЦЕГ-ын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр шагналаа. Энэхүү шагналыг онцгой гавьяа байгуулсан алба хаагчид олгодог юм.