Хөлбөмбөгийн тоглогчдын холбоо Ц.Анандбазарыг эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ

0

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Уг сонгуульд Ц.Анандбазар (Арвис ихөлбөмбөгийн клуб), С.Жаргал (шүүгчийн зөвлөл), Б.Гарьдмагнай (“Унаганууд” хөлбөмбөгийн клуб), Ө.Алтай ( Хараацай), Н.Болор-Эрдэнэ (”Хоромхон” хөлбөмбөгийн клуб) нарын 5 хүн нэр дэвшээд буй. Тэгвэл хөл бөмбөг сонирхогчид, хөл бөмбөгийн тамирчид УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг нэр дэвшиж буйг эсэргүүцэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Хөлбөмбөгийн тоглогчдын холбоо Ц.Анандбазарыг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурлыг ирэх долоо хоногт буюу энэ сарын 28-д хийхээр товлосон. Уг хурлаар холбооны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг шинээр сонгох юм.

Мэдэгдэл:

Монголын нийт хөлбөмбөгийн тамирчдыг албан ёсоор төлөөлдөг Монголын Тоглогчдын Холбоо удахгүй болох Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг эрс эсэргүүцэж байна. Бид нэр дэвшигч Ц.Анандбазарыг хууль бусаар бүртгэсэн, сонгуулийн хорооны шударга бус үйл ажиллагааг эрс буруушааж, тухайн нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг түтгэлзүүлэхийг шаардаж байна.

Бид спортын ёс зүй, шударга, ил тод байдлыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Иймд Монголын Хөлбөмбөгийн Холбооны үндсэн дүрэм, сонгуулийн дүрэм болон холбогдох журмыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (FIFA) зарчмын дагуу шинэчлэн найруулж, тухайн шинэчилсэн дүрмийн хүрээнд шинээр сонгууль зохион байгуулахыг шаардаж байна.

Монголын хөлбөмбөгийг улс төрөөс ангид, шударга, ил тод зарчмаар хөгжүүлж, тамирчид, тоглогчдын эрх ашгийг хамгаалах нь бидний зорилго юм. Иймд бид Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээн /Үйл ажиллагаа/-нд оролцохгүй болохоо мэдэгдэж байна.

Эх сурвалж: time.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *