Сүхбаатар аймагт 11 настай хүүхэд мориноос унаж энджээ
Өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Баруун-Урт суманд болсон морины давхилын дараа 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Улмаар хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, хагалгаанд оруулсан ч гэмтлээ даахгүй дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нас барсан байна.
Уяачид унаач хүүхдэдээ заавал хамгаалах хувцсыг ирж бүрнээр нь тэр дундаа хамгаалах малгайг заавал өмсгөх үүрэгтэй. Хэдхэн хоногийн дараа хорио тавигдаж хурдан морины сунгаан, уралдаанууд ар араасаа хөвөрнө. Тиймээс та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах хувцсыг нь заавал өмсүүлээрэй. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ төлөө тухайн уяачдад шаардлага тавьдаг байгаарай.