ОБЕГ: Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

0

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Мэргэний давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т ой хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлага өчигдөр /2023.04.25/ өдрийн 17:45 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 20:48 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *