“Хойд Солонгос улс Оросын армийг цаашдаа ч дэмжинэ”

0

Хойд Солонгосын цэргүүд Оросын армид нэгдэн Украинд тулалдаж буй мэдээ хэдэн сарын өмнөөс гарч эхэлсэн. 11 мянга орчим цэрэг илгээсний дор хаяж 1000 нь дайны талбарт амиа алдсаныг барууныхан баталсан билээ.

Тэгвэл Хойд Солонгос улс ОХУ-д цэрэг илгээсэн гэдгээ анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Тус улсын төрийн хэвлэл “KCNA” агентлаг мэдээлэхдээ “Хойд солонгос цэргүүд удирдагч Ким Жон Уны тушаал ёсоор Курск орчмын хилийн бүсийг чөлөөлөхөд ОХУ-д тусалсан. Украинд цэрэг байршуулсан нь Хойд Солонгос, ОХУ хоорондын харилцан батлан хамгаалах гэрээний хүрээнд гаргасан шийдвэр. Хойд Солонгос улс Оросын армийг дахин дэмжинэ” гэжээ.

Удирдагч Ким Жон Ун харин “Шударга ёсны төлөө тэмцсэн тэр цэргүүд бүгдээрээ эх орныхоо нэрийг гаргаж буй баатрууд юм” гэжээ.

“KCNA” агентлаг цэргүүд үнэхээр Украинд тулалдсаныг баталсан ч гэлээ тэдний хувь заяа хэрхэн төгссөнийг, гэртээ эргэж ирэх эсэхийг тодорхой мэдээлсэнгүй.

Энэ мэдэгдлээс хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Жанжин штабын дарга, генерал Валерий Герасимов мөн л анх удаа Хойд Солонгосын цэргүүдийн оролцоог албан ёсоор баталсан юм. Тэрбээр Хойд Солонгосын цэргүүдийн баатарлаг үйлсийг магтан сайшаагаад, ОХУ Курскийн бүсийг бүрэн хяналтдаа авч чадсан гэжээ. Гэвч Курскийг хяналтдаа авсан гэх энэ баримтыг Украин үгүйсгэж буй.

АНУ, Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Пёньяны оролцоог эртнээс мэдээлсээр ирсэн. Энэ удаад талууд ийнхүү албан ёсоор өөрсдөө баталсан тул “Хойд Солонгос дайныг үргэлжлүүлснийхээ хариуцлагыг хүлээх ёстой” гэж АНУ мэдэгдэв.

Украинд тулалдсан цэргүүдийг Хойд Солонгосын “Шуурга корпус” гэгч элит ангид харьяалагдсан байсан цэргүүд гэдгийг цэргийн мэргэжилтнүүд онцолж байв. Тэд орчин үеийн дайны ур чадвар муутай ч асар олуулаа гэдэг нь Украины армид асуудал үүсгэж буйг Украины армийн командлагч Александр Сирський хэлсэн юм. Сирськийн онцолсноор тэд Зөвлөлтийн тактик болон хүний олондоо тулгуурлан тулалдаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *