Б.Жаргалан: Ерөнхий сайд Ж.Баярмаа гишүүний бүрэн эрхэд халдаж байна

Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганаас завсарлага аваад буй. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-
Эрдэнэ тус намын гишүүн Ж.Баярмаатай ёс зүйгүй харьцсан учир уучлалт гуйх шаардлагатай гэж
үзэж байгаа юм.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б. Жаргалангаас тодрууллаа.
Тэрбээр, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйтал Ардчилсан намын
бүлэг чуулгандаа суухгүй.
Ж.Баярмаа гишүүн чуулганы үеэр ард иргэдийн амьдралын талаар асуулт асуухад Ерөнхий сайд
хувь хүн рүү нь дайрсан үйлдэл гаргасан. Энэ үйлдэл нь нэгдүгээрт УИХ-ын гишүүний бүрэн эрхт
халдсан. Хоёрдугаарт Засгийн газар парламентын механизмд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гэж харж
байгаа.
Олонхийн бүлгийнхэн энэ асуудлыг явцуу болгож байгаад харамсаж байна. УИХ-ын гишүүд
иргэдийг төлөөлж байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой асуултууд тавихад ингэж басамжлан
доромжилж байна гэдэг бол хяналт бүрэн алдагдсан байна гэдгийг илэрхийлж байна” гэлээ.