Л.Оюун-Эрдэнэ: Одоогоор төсөв тодотгох шаардлага үүсээгүй, 14 төслийг итгэл төгс эхлүүлнэ

0
330403-05052025-1746432496-1707145328-hunnutumurzam_tumurzamiinneelt_shinetumurzam_tumurzam_oyunerdene_erunhiisaid

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлыг Багахангай дүүрэгтэй холбох төмөр замын нээлтэд оролцсон. Эн үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.  

-Хүннү хот эдийн засгийн таталцлын цэг болно. Улаанбаатар уртаашаа сунасан байрлалтай хот. Бид Богд уулын урд газрыг ашиглан, нийслэлээ өргөжүүлж, Хүннү хотыг байгуулж байна.  

Энэ хот шинэ нисэх буудлыг түшиглэсэн, тээвэр, логистикийн төв болох юм.  

Дэлхийн эдийн засаг, гадаад орчин нөхцөл тодорхойгүй байх тусам Монголчууд бид тодорхой байх ёстой. Бид зуны богино хугацаанд бүтээн байгуулалтуудаа шахаж ажиллана. Энэ зун зам, тээврийн салбарынхан их ачаалалтай ажиллана. Өмнө нь бид  говьд төмөр замууд тавьсан. Харин нийслэлд 100км төмөр зам тавина гэдгээрээ онцлогтой.  

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Том төслүүд эдийн засагт дарамт үүсгэдэг нь үнэн. Гэхдээ бид үүнээс эмээж, эдийн засгаа зогсонги байдалд оруулж болохгүй.    

Нүүрсний үнэ унаж байна. Учир нь БНХАУ цахилгаан машины дэлхийн зах зээлийн 60 орчим хувийг бүрдүүлдэг.  Иймд бид нүүрсний биет хэмжээгээ нэмж байна.

Одоогоор төсөв тодотгох хэмжээнд хүрээгүй тул14 төслийг итгэл төгс эхлүүлнэ. Иргэд, ААН-үүд хамт байх ёстой.  Цар  тахлын жилүүд, ОХУ-ын дайн, тарифын маргаан биднээс үл хамаарна. Гэсэн ч бид төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь хэрэгжүүлнэ, илүү тодорхой байх ёстой гэдгийг би дахин хэлье.  

Төлбөрийн тэнцэл дээр бид улс үндэстнээрээ, Парламент, Засгийн газар нэгдмэл байх ёстой. Тарифын улмаас хүндрэл үүссэн ч бид бүтээн байгуулалтуудаа зорьсон цагтаа дуусгана гэв.           

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *