Тусгай сангуудын хуулийн хэрэгжилт, зарцуулалтыг шалгах АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
Засгийн газрын 23 тусгай сан байдаг. Гэвч ЖДҮ-г дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангуудаас албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох замаар зээл олгож, зээлийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой мэдээлэл их гарах болсон. Тиймээс тусгай сангуудыг шалгах, санал дүгнэлт гаргах ажлыг хэсэг байгуулагджээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж, ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Энхбаяр, Ч.Ундрам, Н.Ганибал нар багтсан байна.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Төсвийн орлого дээр хуулиар хайрцаглаж авдгийг болиулахаас эхлээд зорилгоо биелүүлсэн сангуудыг татан буулгах ажлыг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр улсын төсөвт нэлээн хэмжээний хэмнэлт хийгдэх боломжтой юм” гэжээ.