Г.Тэмүүлэн: Гадаад зээлүүдийг төсвөөс салгах юм бол эдийн засаг сүйрнэ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Улсын төсвөөс гадаад зээл тусламжаа гаргана гэдэг асуудлыг ярьж байна. Магадгүй энэ
жишгээр явбал бид төслөө сайхан харагдуулахын тулд, тэнцвэр алдагдалгүй байлгахын тулд
халамжийн зардлыг хасья, урсгал зардлаа хасья ч гэдэг юм уу ийм байдлаар өөрсдийгөө хуураад
явж болно.
Засгийн газар УИХ-ын гишүүдийг ашиглаад хуулийн хулгай хийх гэж байна. Гадаад
зээлүүдийг төсвөөс салгах юм бол эдийн засаг сүйрнэ. Одоо үнэнтэйгээ нүүр тулаад төсвөө тодотгох
хэрэгтэй. Хуулийн хулгай хийж гишүүдийн гараар могой бариулж байна” гэв.