Г.Занданшатар: Гишүүдийн ирц, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод болгоно

0

УИХ-ын дарга гишүүдийн ирц, саналын мэдээллийг ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангахыг үүрэг болголоо.

УИХ-ын гишүүдийн хуралдаанд оролцсон ирц, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангахыг УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болголоо. Өнгөрсөн хугацаанд иргэд, ТББ-уудаас УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газарт эдгээр мэдээллийг авах санал, нээлттэй болгох өргөдөл, гомдол ихээр ирсэн байна.

Мөн хууль ёсчлон батлах болон албажих процесс, тэмдэглэлийг албажуулах, архивлах зэрэг үйл явцтай холбоотой хугацааны зөрүү гардаг. Шаардлагатай гэж үзвэл тухайлсан хуулиудын журамласан заалтуудад өөрчлөлт оруулах замаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *