Х.ТЭМҮҮЖИН: Хууль засагладаг ардчилсан улсад орлогоо ил тод тайлбарладаг байх хэрэгтэй

Ерөнхий сайд хүүгийнхээ орлогыг нотлох тухайд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өнгөрсөн 2024 оны сонгуулийн үеэр системийн авлигатай тэмцэнэ гэж хэлсэн. Системийн авлига гэдэг нь тогтолцоо өөрөө авлигын системыг угсарсан байна гэсэн үг. Авлигатай тэмцэх гэж байгаа албан тушаалтан хэн ч байсан тэмцэж байгаа зүйлийнхээ нэг хэсэг биш гэдгийг батлах хэмжээний зоригтой байх ёстой. Тэгэхээр олон нийт орлогоо нотол гэж байгаа бол орлоготойгоо холбоотой тайлбар хийх нь үүрэг. Олон нийтийн шаардлага зөв. Ямар ч албан тушаалтан хууль засагладаг ардчилсан улсад байгаа гэж итгэж байгаа бол аль ч түвшний, хэн байхаас үл шалтгаалаад ард нийтийн хардалт, ийм шаардлагад хариу хэлэх зоригтой, орлогоо ил тод тайлбарлаад явах манлайлалтай байх ёстой” гэв.