Ж.Чинбүрэн: Солонгосын хил дээр арай ч иргэдийн эрхийг зөрчөөгүй байх

Солонгосын хил дээрээс найман иргэнийг шалтгаангүйгээр буцааж, гар утас цүнхэнд нь нэгжлэг
хийж хүний эрхийг зөрчсөн асуудлаар УИХ-ын гишүүн Ж. Чинбүрэнгээс тодрууллаа.
Ж. Чинбүрэн нь Монгол Солонгосын парламентийн бүлгийн даргаар ажилладаг юм.
-Солонгосын хил дээрээс найман иргэнийг шалтгаангүйгээр буцааж, гар утас цүнхэнд нь
нэгжлэг хийж хүний эрхийг зөрчсөн гэх асуудал яригдаж байна. Та үүн дээр ямар байр
суурьтай байна вэ?
-Би мэдээлэл авсан. Бид илүү ёс зүйтэй байх нь маш чухал. Би одоогоор холбогдох газрын
тайлбарыг хүлээж байна.
Гадаад хэргийн яамнаас мэдээлэл авах гээд хүлээж байна. Солонгосын хил дээрээс буцааж, эрх нь
зөрчигдөж байгаа асуудлыг БНСУ-ын талд тавьсан байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа
хэлэлцэх байх.
-Саатуулах байранд иргэдтэй зүй бусаар харьцаж байна гэх мэдээлэл их явж байна шүү дээ.
Та хэр их мэдээлэлтэй байна вэ?
-Иргэд солонгосын хил дээр саатуулагдаад хоёр хоноход хоол өгөөгүй, хүний эрх зөрчсөн үү гэдгийг
тодруулна. БНСУ талд эдгээр асуудлыг хөндөж хандсан байгаа. Арай ч тийм зүйл болсон гэж
бодохгүй байна.