МАН-ын битүү хагарал манай төрийн зовлон болов

0
turiin-gurvan-undurlug

 

Харахад МАН бол бүрэн бүтэн явсаар буй. Айхтар ихээр хагарч гэмтдэггүй, цуурч эвдэрснээ шинэ бүтцээр наагаад, эв бүтэн болчихдог институц. Гэвчиг өнөөдрийн тэдний битүү толхилцоон хэрээсээ хэтрээд явчихлаа. Хэр удаан гаднаа бүтэн харагдах нь уу гэдэг нь цаг хугацааны асуудал болов.

Ерөнхийлөгчид “дахих” хүсэлтэй У.Хүрэлсүхээ Л.Оюун-Эрдэнэ АН-тай, Х.Баттулгатай нийлж зогсоох оролдлогоо эхлүүлэв. Өрнөл нь…?

2021 онд МАН өөрсдийн эвдэхийг хориглон баталсан Үндсэн хуулийн зохицуулалтаа ердөө хоёр жилийн дараа, бүр баталсан автороор нь дахин эвдүүлсэн. Үйл явдлыг сануулбал, ХҮН намын дарга Т.Доржхандаар ҮХЦ-д гомдол гаргуулж байв. Энэ нь тухайн үед парламентад үнэмлэхүй олонхийн суудалтай, дангаар засаглагч МАН-ын, тэр дундаа У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүй оруулах гэсэн Д.Амарбаясгалангийн мэргэн санаа байв.

ХҮН намын дарга Т.Доржханд ч тухайн үед МАН-аас Д.Амарбаясгалангийн өгсөн даалгаварыг амжилттай биелүүлсэн. Өнөө цагаас харвал тэр намаа тэргүүлсэн хэвээр, хамтарсан Засгийн газарт багтаж, улсын бүх тендерийг хуваарилдаг агентлагийг сайдынхаа статусаар бүрэн захирч явна. Энэ ажиллагаанд оролцсон ХҮН нам ч хожиж, МАН ч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулж, хамаг ажлыг санаачилсан Д.Амарбаясгаландаа спикерийн өндөр хэргэмийг өгчээ.

Гэвч одоо…

Эдүгээ харин У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж мэдэх бэлтгэлд орж, МАН-ыхан дөрвөн жилийн өмнөх ажиллагаагаа түүний эсрэг чиглүүлж бэлтгэв. Энэ удаа тэд Т.Доржхандыг ашигласангүй. АН-аас хуулийн суурь зарчим ярьдаг Х.Тэмүүжингээр “Үндсэн хуульд дахин гар дүрэхгүй байх” агуулгыг бүлэг рүү нь оруулж, гишүүдээр гарын үсэг зуруулсан байна. Үүнд Х.Баттулга бүлгийн хурлын хойно, баасан гарагт нь гарын үсэг зуржээ.

Ингэж Л.Оюун-Эрдэнийн санаачлага АН-ын бүлгээр дамжин, жинхэнэ онилсон хүнийхээ гарын үсгийг авсан байна. Х.Баттулга дахин нэр дэвших хүсэлгүйгээ илтгэж, гарын үсэг зурснаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын харилцаа муудаж, институц хоорондын тохилцоон болох нөхцөл үүснэ гэсэн нөхцөл байдал ажиглагдаж эхлэв.

Хүн нь солигдох авч, ерөнхий арга барил өөрчлөгддөггүй хэлхээсээр ҮХЦ-ийг өөриймшүүлэн бэлтгэж, У.Хүрэлсүх дахин өрсөлдүүлэх боломж нээгдэж мэдэх агуулгаарх иргэний хүсэлт оччихсон байх үед МАН энэ удаа АН-тай, Х.Баттулгатай нэгдсэн дүр төрх харуулав. Угаас одоо У.Хүрэлсүхийн гарт буй хүчийг ганц сааруулж чадах хүн нь МАН-ын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ л болчихоод байна.

Эсрэг талд нь одоо Д.Амарбаясгалангийн удирдсан парламентын ирцгүй байдал, Засгийн газрын гишүүдтэй баахан эв түнжингүй яваа алхам зэрэгцэн гарч ирж буй.

Хөшигний ард Д.Амарбаясгалан “Бор тээг”-ийн асуудлаараа Б.Энхбаяр нарт барьцаанд орж, Ухаа худагтай холбогдох УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас хүлээн авахгүй байх “тээг”-т орсон гэх яриа гарах болов. Тэр Засгийн газарт, нэр бүхий сайд нарт бухимдалтай яваа гэдгээ спикерийн индэр дээрээс хэд хэдэн удаа илэрхийлээд амжлаа.

Парламентын байнгын ирцгүй байдалд Засгийн газрын гишүүд үлэмж хувь нэмэр оруулж буй нь тэдний ажил байдлын уялдаа ямархуу түвшинд явааг харуулна. Засгийн газар дотроо ч тэр, “Унавал унаг ээ”, “Бид дараачийн Ерөнхий сайд”, “Засгийн газар унасан ч манай сайдын суудал хөдлөхгүй” зэргээр ил цагаан ярьцгаах болжээ.

Жингээрээ ХҮН нам муудалцлаа гэхэд Б.Наранбаяр, Б.Найдалаа нарын оёо тавиулах хэмжээний зодооноор, АН-ын дотоод муудалцаан үсрээд Ж.Баярмааг дотроосоо үгүйсгэх, сайд нараа “Манай тэр, энийг ажилд авсангүй” гэх агсамналын хэмжээнд л яваа. Тэд мянга муудлаа гээд төрийн хэмжээний, институц хоорондын толхилцоон тарьж чадахгүй юм.Үндэсний эвсэл бол МАК-ийн, Н.Номтойбаярын ширүүн дохилтоос хаашаа ч гарахгүй.

Харин МАН-ын битүү зодоон манай төрийн зовлон болоод байгаа юу гэвэл тийм. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсоор буй ийм үед тэд хоорондын зөрчлөө интституцийн зодоон болгож хувиргах нь улам ихэдсээр байна.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *