Ж.Золжаргал: Талбай дээр болж байгаа жагсаалын аль аль нь улс төрийн зорилготой байх

0
Золжаргал

Өнөөдөр Монгол ардын намын бага хурал болж байна. Тус хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үлдэх үү эсвэл дараагийн шинэ Ерөнхий сайд томилогдох уу, мөн хамтарсан Засгийн газар байх ёстой юу үгүй юу гэдэг асуудал яригдах юм.
Бид уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас тодрууллаа.

Тэрбээр, “Намын хурал болоогүй байхад би өмнөөс нь юу хэлэх вэ дээ. МАН-ын бага хурал
болдгоороо болно биз, АН ч хуралдана. ХҮН нам ч хуралдана. Асуудлыг ярилцах гээд л байж байна.
Талбай дээр болж байгаа жагсаалын аль аль нь улс төрийн зорилготой л байх. “Ухаа худаг”-тай
холбоотой асуудал үе үеийн Засгийн газруудын эс үйлдэхүйгээс үүссэн байж болзошгүй.
Хамтарсан газрыг том төслүүдээ урагшлуулна, мега төслүүдээ урагшлуулна л гэж байгуулсан.

-Хамтарсан Засгийн газар байх ёстой юу үгүй юу?
-УИХ-ын гишүүн нэгдүгээрт нийт иргэн улсын эрх ашгийг эрхэмлэн дээдлэнэ гэж тангараг өргөсөн.
Би тангаргаа сахина. Намын эрх ашиг хувийн эрх ашиг гэдэг бол илүү хувийн чанартай. Хамт явсан
нөхдийнхөө өмнө онцгүй зүйл ярих нь муутай. Тэгэхээр миний итгэл үнэмшлээр би хийх ёстой
үйлдлээ хийсэн. Энэ нь жагсаалд очиж гарын үсэг зурах байсан.
Нам албан ёсны байр сууриа хэлэх байх” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *