ЦЕГ: Э.Одбаярыг заналхийлсэн этгээдэд зөрчлийн хэрэг үүсгэсэн

0

Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүдэнд Э.Одбаярыг заналхийлсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт /2023.04.27/ гарсан. Энэ хэргийг хэрхэн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Танхайрсан гэх этгээдэд зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Хуулиараа гомдол мэдээллийг 14 хоногийн хугацаанд шалгадаг” гэдэг хариултыг өглөө.

Э.Одбаярт танхайрсан гэх этгээд нь реппер бөгөөд Жуковын талбайд хийсэн клипийг нь буруушаасан агуулгыг нийтэд хүргэсэн учраас Э.Одбаярт анхааруулсан аж.

Тэрбээр, Дэлгэрмөрөн Мөнх-Оргил гэх өөрийн хаягнаас гадаадын ухуулга, түүхийн гуйвуулагч нартай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт зорьж очоогүй ажлаар явж байх үедээ Э.Одбаяртай таарсан гэсэн юм.

Дабль стандартыг эсэргүүцэгч залуус 2021 оноос үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаал цуглаан хийж байв. Гэсэн ч өнгөрсөн онд тус хөдөлгөөнийхөнд Д.Монголхүүг оргуулсан, гар утсаар бичлэг хийж болохгүй гэх шаардлагыг эсэргүүцсэн зэрэг үндэслэлтэй хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн байдаг. Улмаар дабль стандарт, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн залууст 2022 оны арваннэгдүгээр сард тус бүр 1-1,2 жил цахим гавтай зорчих эрх хязгаарлах ял оноосон.

Энэ талаар Э.Одбаяр ярилцлага өгөхдөө “Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Засгийн газрын оролцоотойгоор хэсэг хүмүүс дайныг дэмжсэн агуулгатай “Ура” гэдэг нэртэй хоёр дуу хийсэн юм шиг байна. Хоёр өөр хамтлагийн дуу бололтой. Тэр дууг нь сайн мэдэхгүй. Дууны клипэнд нь дотоодын цэрэг, нисдэг тэрэг, зэвсэг техникийн зураг авалтыг хийсэн байсан. Үүний нэг клипэнд нь тоглосон залуу дайныг дэмжигч залуу намайг заналхийлсэн. Тэр дууны сэтгэгдэл доор хүмүүс шүүмжлэл өрнүүлэхэд иргэн Д.Монголхүү тухайн үед хоригдоогүй байхдаа “Хүүхдүүд хичээл номоо сайн хийхгүй бол энэ ах нар шиг болно шүү” гэж  ёгтолж бичсэн юм байна. Тэгсэн тэр нөхөр биднийг заналхийлсэн. Тэр хүн биднийг тэнд очих, гарч ирэх цагийг мэдэж байсан. Тэгээд төрийн байгууллагын үүд хаалган дээр бүртгэл хийгээд зогсч байхдаа хүнийг “Ална, устгана” гэж дайрч доромжилсон.

Бид цахим гав зүүж байгаа учраас үг, үйлдэл хязгаарлагдана. Гэтэл зориуд өдөөн хатгаж маргаан үүсгэж, зөрчил гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах гэж байсан. Энэ өдөөн хадгалтаараа хязгаарлалтын ялыг хорих ял болгож солих, зохиомол хэрэг нэмж тооцох гэх мэт ажиллагаанууд хийх зорилготой” гэдгийг хэлж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *