“УИХ-ын гишүүний дархан эрх лай болж байна”

0

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Парламентын гишүүд дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй.  Дархан эрх нь сүүлдээ лай болж байна” гэх асуудлыг хөндлөө.

Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.05.02/ хуралдаанаар  Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр эл асуудлыг хөндсөн юм.

Тэрбээр  “Монгол Улсад иргэд л халдашгүй эрхтэй байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүний дархан эрх гэж мянган юм ярих юм. Иргэнийхээ л халдашгүй байдлыг ярина уу гэхээс биш дараагийн УИХ хүртэл гишүүд дархан эрхээсээ татгалзчих хэрэгтэй.  Яагаад гэвэл ийм байдалтай дархан эрх чинь дархан эрх биш бүр лай болж байгаа юм.

УИХ-ын гишүүний дархан эрхэд иргэдийн үг хэлэх эрх чөлөө давхар хамгаалагдаж байдаг. Яагаад гэвэл иргэдийн өмнөөс үгийг нь дамжуулж хэлж байдаг учраас сонгогчийн эрхийн асуудал явж байгаа юм гэдгийг ярих ёс суртахууны үндэс гарч ирнэ.

Хоёрдугаарт,  УИХ-ын гишүүд дурын юмаа ярьдаг, хариуцлага хүлээдэггүй  энэ асуудалд цэг тавих ёстой. Гишүүд бол хамгийн хариуцлагатай юм ярьдаг албан тушаал дээр байгаа. Яагаад иргэд ярьсан юмандаа хариуцлага хүлээдэг байтал хамгийн хариуцлагатай байх албан тушаалтнууд үндэслэлгүй зүйл ярьчихаад хариуцлага хүлээхгүй яваад байх ёстой юм. Хариуцлагагүй зүйл ярьчихаад УИХ-ын гишүүнийхээ дархан эрхээр хамгаалагдах гээд байгаа.  Энэ асуудлуудыг ярих ёстой” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *