Г.Занданшатар: Багш нарын цалинг нэмэх асуудлаар Засгийн газарт УИХ-аас чиглэл өгсөн

0

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Энэ удаагийн олимпиадыг нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 100 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан байна. тус олимпиадын гурвын даваанд 21 аймаг, нийслэлийн 6 дүүргээс шалгарсан 176 сурагч, 68 багш оролцож, шилдгүүдээ тодруулжээ.

ЗАК: 59 дүгээр олимпиадын ахлах ангиллын аваргаар “Сант” сургуулийн сурагч Д.Энэрэлт, дунд ангиллын аваргаар Увс аймгийн “Эрдмийн эхлэл” сургуулийн сурагч Э.Амаржаргал нар шалгарчээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар олимпиадын аваргуудад баяр хүргэж, амжилт хүсээд Монголын математикийн олимпиадын хорооны санал, санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Улсын Их Хурлаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөртэй болох асуудлыг шийдвэрлэх, тус хуулийн төсөлд тусгуулах боломжтой гэлээ. Монголын математикийн олимпиадын хорооны багш, удирдлагуудаас хуулийн төсөлд тусгах саналаа бичгээр ирүүлэхийг хүссэн юм.
Монголын математикийн олимпиадын хорооноос 2027 онд Олон улсын математикийн 68 дахь олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авахаар ажиллаж байгаа юм байна. Мөн охидын математикийн авьяас ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Охидын математикийн олимпиад”-д монголын баг амжилттай оролцдог ч зардлын асуудлаас үүдэн төдийлөн олон хүүхдийг оролцуулж чаддаггүй байна. Энэ тал дээр дэмжин ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм.

СИНХ: Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар

ЗАК: Түүнчлэн боловсролын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, тэр дундаа математик болон байгалийн шинжлэх ухааны чиглэлийн багш нарыг бэлтгэх, нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр хэлж байсан юм. Ташрамд дурдахад Улсын Их Хурлаас багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр ажиллаж, Засгийн газарт чиглэл өгсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *