Н.Мөнхбат: Намайг 22,7 сая ам.долларын олгогдоогүй зээлд буруутгаж буйтай санал нийлэхгүй байна

0

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэж  байгаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат мэдүүлэг өглөө.

Тэрбээр, Миний ямар ч оролцоогүйгээр “Бэрэн” группт гурван удаагийн зээл олгогдсон байхад энэ хэрэгт оролцуулж байгаад гайхаж байна.

Зээл олголт гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр хийгддэг. Гүйцэтгэх удирдлага багаараа ажиллаж, зээл олгох гэрээ байгуулдаг. Тиймээс гэрээний хүрээнд, эрх мэдлийнхээ хүрээнд би ажиллаж байсан. Ажлаас гарсны дараах зээлийн гүйлгээнүүдэд намайг буруутгаад байгаа юм.

Эрсдлийн дүгнэлт: Барьцаа үнийн дүн хангалттай боловч зөвхөн нэг төрөл ашигт малтмалын лиценз давамгай байсан тул эд хөрөнгийг /тоног төхөөрөмж/ барьцаанд авах шийдвэр гаргасан. Нийт 22.7 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн эрсдлийг хангах хэмжээний буюу барьцааны хэмжээг давуулан биелүүлсэн. Гэхдээ 16,7 сая ам.долларын зээлийг олгосон. Намайг 22,7 сая ам.долларын олгогдоогүй зээлд буруутгаж буйтай санал нийлэхгүй байна. Хэрэв 16,7 сая ам.долларын зээлээр хязгаарлагдсан бол хангалттай барьцаа хөрөнгөтэй байсан тул бид эрсдлээ бүрэн удирдаж чадах байсан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *