ЦЕГ: ТҮЦ нүүлгэх үеэр худалдаа эрхлэгч бусдыг мэсээр гэмтээсэн хэргийг шалгаж байгаа

0
856ce1680804be0f6d2ff25564d0e2a8

 

Зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэх үеэр худалдаа эрхлэгч мэсээр бусдын биед халдаж гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. Харин тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа. 

ЦЕГ: СХД-ийн 8-р хороо, 3-р сургууль орчимд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэх үеэр худалдаа эрхлэгчид мэсний шинжтэй зэвсгээр иргэний биед халдаж гэмтэл учруулсан.СБД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст бүртгэлд авч, шалгаж байгаа.

Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 3-р сургуулийн орчим байршуулсан ТҮЦ-ийг ачих үед биед халдсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Уг гомдол мэдээлэлд шалгалтын ажиллагааг явуулж, энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *