Англи хэлийг “судлах үндсэн гадаад хэл” хэмээн хуульчилж, ЕБС-д нэгдүгээр ангиас зааж эхэлнэ

0

Англи хэл сурахын тулд манай улс шиг мөнгө төлдөг улс” дэлхийд цөөн гэж хэлж болно. Учир нь ихэнх гадаадын улс орнууд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн англи хэлийг заадаг бөгөөд “Үндэсний гадаад хэл” гэж нэрлэх нь ч бий. Харин манай улсын Ерөнхий боловсролын сургууль / ЕБС/-иуд тавдугаар ангиас нь англи хэлийг зааж, энэ хэмжээгээрээ улсын ЕБС төгсөгчдийн англи хэлний түвшин тааруу төгсөж, гадаадын сургуульд ч тэнцэх нь бага байгаа.

        Харин хувийн ЕБС-д 1-3 дугаар ангиас нь англи хэлийг заадаг тул тус сургуулийн төгсөгчид гадаадын их, дээд сургуульд тэнцэх, тэтгэлэгт хамрагдах нь олон байгаа гэж хэлж болно. Иймд зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь англи хэл сургахын тулд хувийн ЕБС-д өндөр үнэ төлж сургаж буй. Тодруулбал, “Боловсролын ерөнхий хууль” өнөөдөр /2023.05.03/ Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор орж, үдээс хойш УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр болжээ. Ийнхүү “Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт орсноор улсын, хувийн ЕБС-иудад ялгаагүй нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэлийг үзэх эрх зүйн орчин бүрдэх ажээ. Тэгвэл “Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт орж “Англи хэлийг Монгол Улсын боловсролын анхдагч гадаад хэл” хэмээн хуульчлахаар болсон байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *