Эрдэмтэд монголоос тираннозаврын шинэ төрлийг илрүүлжээ

Канадын Калгаригийн их сургуулийн эрдэмтэд тираннозаврын шинэ төрлийг илрүүлснээ олон улсад
зөвлөлөө. Шинэ төрлийн махан идэшт үлэг гүрвэлийг гавлын ясыг тэртээх 1970-аад онд Монголын
говиос олсон ч өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдсэн бусад төрлийнх гэж эндүүрэн олон жил явсан аж.
Тодруулбал, маш ховор алектозавр буюу Alectrosaurus olseni шинжлэх ухааны нэршилтэй үлэг
гүрвалтэй андуурагдаж байжээ.
Шинэ төрлийг “Khankhuuluu mongoliensis” гэж нэрлэсэн нь “Монголын луугийн ханхүү” гэсэн утгатай
аж. Шинэ төрлийн үлэг гүйрвэлийн яс Шинжлэх ухааны академийн Пелеонтологийн хүрээлэнд
хадгалагдаж байжээ.