Н.Учралын цомхотголд орох ЭЗХЯ-ны газар, хэлтсийн дарга нар

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ажлаа авангуутаа “ЭЗХЯ 28 газар, хэлтсийн даргатай, арвыг нь татан буулгана” хэмээн мэдэгдсэн. Өмнөх сайд Л.Гантөмөрийн үед эл яам 28 газар болон хэлтсийн зохион байгуулалтаар 150 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байжээ. 28 даргын 10 нь татан буугдах аж.
Ямар ямар, газар хэлтэстэй байгааг хүргэе.
- Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар Ц.Эрдэнэбат
- Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газар Б.Анар
- Макро эдийн засгийн бодлогын газар Л.Энх-Амгалан
- Төрийн захиргааны удирдлагын газар Т.Баясгалан
- Салбаруудын шинэчлэлийн нэгдсэн бодлогын газар Э.Түвшин
- Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газар Д.Баттогтох
- Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогын газар П.Чандмань
- Хяналт, шинжилгээ, үнэлгээний газар Ж.Өнөржаргал
- Хөгжлийн төслийн бодлого, зохицуулалтын газар Ц.Эрдэнэбат
- Салбар дундын зохицуулалт, төлөвлөлтийн хэлтэс Б.Мөнгөнсүх
- Тогтвортой хөгжил, нийгмийн бодлогын хэлтэс Л.Балчинлувсан
- Эдийн засгийн бодлого төсөөллийн хэлтэс Х.Мөнхжавхлан
- Төсвийн хүрээний төлөвлөлтийн хэлтэс О.Мягмардорж
- Эдийн засгийн эрх чөлөө, өрсөлдөх чадвар судалгааны хэлтэс Ц.Мөнхдэлгэр
- Шинжлэх ухааны бодлого, төлөвлөлтийн хэлтэс
- Технологи, инновацын шилжилт, эрчимт хөгжлийн судалгааны хэлтэс Б.Урьболд
- Худалдааны бодлогын хэлтэс С.Нямдорж
- Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтэс Б.Оюунгэрэл
- Төсөл хөгжүүлэлтийн хэлтэс Ц.Должинсүрэн
- Ногоон санхүүжилтийн бодлогын хэлтэс Б.Батбаатар
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс О.Мөнхтөр
- Салбарын шинэчлэл, бизнес орчныг дэмжих хэлтэс Т.Золзаяа
- Аж үйлдвэрийн төлөвлөлт, орон зайн судалгааны хэлтэс А.Нармандах
- Хуулийн хэлтэс Д.Ариунбилэг
- Хүний нөөцийн хөгжлийн хэлтэс С.Манлайдулам
- Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс Ж.Гэрэлбат
- Төслийн нэгдсэн удирдлага, мониторингийн хэлтэс Л.Бат-Эрдэнэ
Тус яам есөн газар, 18 хэлтэстэй байна. Одоо Н.Учрал Л.Гантөмөрийн хүмүүсийг явуулж, өөрийнхөө томилгоонуудыг хийнэ. Ингэхдээ 10-ыг нь татан буулгаад 18 газар, хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна гэсэн үг юм.
Нэмээд сонирхуулахад, өмнөх сайд Л.Гантөмөр Тэргүүн Шадар сайдын ажлын албандаа дөрвөн зөвлөх, 11 орон тооны бус зөвлөхтэй байжээ.