Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах Ажлын хэсэг хуралдана

УИХ-аас Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг энэ сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулан байгуулсан байдаг. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нар ажиллаж буй тус Ажлын хэсэг өнөөдөр 14.00 цагаас хуралдана.
Ажлын хэсэг Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдал зэргийг судалж, дүгнэлт гаргах юм.