Футзалын Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Монголын баг Кувейт, Австрали, Энэтхэгтэй өрсөлдөнө

0
fo1jb8_untitled-133_x974

Футзалын 18 дахь удаагийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Индонезийн Жакарта хотод 2026 оны тавдугаар сарын 14-нөөс 31-нийг дуустал үргэлжлэх юм.

Нийт 16 улс оролцох тус тэмцээний эрх авахын тулд шар тивийн 31 улс урьдчилсан шатанд өрсөлдөх аж.

Тэгвэл өнөөдөр Малайзын Куала Лумпур хотод байрладаг Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ны төв байранд сугалаа явагдлаа.

Дэлхийд чансаагаар 112 бичигдэж буй Монголын футзалын шигшээ баг “А” хэсэгт Кувейт, Австрали, Энэтхэгийн багтай өрсөлдөхөөр болов.

Энэ хэсгийн тоглолтууд Кувейт улсад болох юм. Хэсгээ тэргүүлсэн найман баг тивийн аваргад оролцох эрхээ шууд авах бол хоёрдугаар байр эзэлсэн найман багаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн тав нь Жакартаг зорих эрхтэй болох юм.

Сонирхуулахад 2024 оны ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг Монголд зохион байгуулж, Вьетнам, БНСУ, Балбатай нэг хэсэгт багтсан Монголын шигшээ баг нэг оноотойгоор тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Манай залуус хоёр жилийн өмнө Буянт-Ухаа спортын ордонд болсон тус тэмцээнд Балбатай 1:1-ээр эвийн гэрээ байгуулж, нэг оноо авч байв.

Харин 2022 онд урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөхдөө Хонконгтой 1:1-ээр тэнцэж, анхны оноогоо авсан түүхтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *