Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 9 хоног баривчилж, 10 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэлийг хэвээр үлдээв

0
images (44)

Ардчилсан Намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шийдвэрээ гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн талаар дараах тайлбарыг гаргажээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тайлбарт “Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар нь “Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг үл хүндэтгэсэн, мөн хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” зөрчилд тус тус холбогдсон.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 2025/ЗШ/10775 дугаар шийтгэврээр зөрчилд холбогдогч Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарын “Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг үл хүндэтгэсэн” зөрчилд нь 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 9 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “баривчлах шийтгэлийг 100 нэгжээр торгох шийтгэл болгон хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд, зөрчилд холбогдогч нар нь цахим орчинд шууд дамжуулалт хийх үеэрээ хоорондоо удаа дараа зохисгүй үг хэллэг хэрэглэн, зүй бус үйлдэл гаргах зэргээр хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэсэн зөрчлийн шинж, зөрчил үйлдсэн нөхцөл байдал болоод тэдгээрийн хувийн байдал зэрэгт оногдуулсан баривчлах шийтгэл нь тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв” гэсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *