3х3 ДАШТ: Монголын эмэгтэй шигшээ баг Парисын олимпын аварга Германыг хожлоо

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн “B”, “D” хэсгийн багууд өрсөлдөж буй юм.
“D” хэсэгт багтсан Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо Парисын олимпын аварга Германы эсрэг хийв. Энэ тоглолтод Монголын баг өрсөлдөгчөө 18:14-өөр ялж, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Б.Ариунцэцэг долоон оноо авч багаа тэргүүлсэн бол Н.Нандинхүсэл зургаа, О.Хулан гурав, М.Цэрэнлхам хоёр оноо авчээ.
Ингэснээр Монголын эмэгтэй шигшээ баг хэсэгтээ гурав тоглоод хоёр хожсон үзүүлэлтээр хэсэгтээ хоёрдугаарт бичигдэж байна.
Эх сурвалж: ikon.mn