Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утга юм

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утгыг 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна.
Манай улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын хувьд сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлдэг аж.
Үүнд:
Баруун- Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор
Төв- Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул
Зүүн- Хэнтий, Дорнод, Сүхбаатар
Говь- Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймгууд хамаарна.
Цаг агаарын үзэгдэл нутгийн:
30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”,
30-70 хувьд “ихэнх нутгаар”,
70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг байна.
1991-2020 оны хоорондох мэдээллээр монгол орны 7-р сар хэдэн градус дулаан байдаг вэ?
Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8…14°С,
Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20…26°С,
бусад нутгаар 14…20°С дулаан байдаг байна.
1979-2023 он хүртэлх 7-р сарын температур олон жилийн явц:
Долоодугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд хэлбэлзэл өндөр байсан буюу тухайлбал 2018 болон 2022 онуудад олон жилийн дунджаас хүйтэн байсан бол 2015, 2016, 2017, 2024 онуудад ОЖД-аас харьцангуй дулаан байсан байна.
[Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]

1991-2020 оны хоорондох мэдээллээр монгол орны 7-р сард хэр их хур тунадас ордог вэ?
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсгээр 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг.
1979-2023 он хүртэлх 7–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц:
Тухайлбал, 1999–2017 онуудад 7-р сард харьцангуй тунадас багатай жилүүд үргэлжилж байсан бол 2018 оноос ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна.
[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]
