Үнэт эдлэлийнхээ үнийн дүнгээр парламентад “толгой цохисон” гишүүд

0
jdj4a9_Screenshot_2025-07-02_at_11_36.01_x974

Төрийн өндөр албан тушаалтнуудын Хувийн Ашиг Сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг(ХАСХОМ) нийтэд ил тод болоод буй.

Үүнээс Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүдийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийг онцлон хүргэе.

2024 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын 126 гишүүнээс хамгийн өндөр дүнтэй үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй нь Д.Энхтүвшин, Л.Энх-Амгалан, М.Нарантуяа-Нара байна.

Тодруулбал “шарк” Д.Энхтүвшин гишүүн долоон тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй аж. Тэрбээр нийтдээ 27.6 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлоготой бөгөөд энэ нь “анги”-даа дөрөвдүгээрт бичигдэх үзүүлэлт юм.

Үнэт эдлэлийн дүнгээрээ хоёрдугаарт Л.Энх-Амгалан гишүүн оров. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан тэрбээр 1.6 тэрбум төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй байна. Түүний араас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара 1.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэйгээрээ жагслаа.

Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 1.48 тэрбум төгрөгийн, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэйгээрээ дөрөв, тавдугаарт эрэмбэлэгдлээ. Эдгээр таван гишүүн нь тэрбумаар тоологдох үнэт эдлэлтэй гэсэн үг.

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Т.Доржханд зэрэг 40 гишүүн ямар нэг үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлгүй гэж мэдүүлжээ.

Эх сурвалж:ikon.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *