“Ноорог”-той холбоотой хэргийг хаажээ

ae02b7df8a64478837c68fa48ba2e950

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө “Ноорог креатив студио” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар тус компанийн найман  ажилчныг саатуулснаас гадна, гар утас, компьютерын хардыг хураан авч байв.

Цагдаагийн байгууллагад шалгаж байсан хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тухай “Ноорог креатив студио” ХХК-ийн захирал О.Уламсайхан цахим хуудсаараа мэдээлжээ.

Тэднийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж буйгаа тухайн үеийн ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр хэлж байлаа. Мөн тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр  шалгаж байгаа хүмүүсийн нэгнийх нь зургаан дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан байна” хэмээсэн.

About Author