Ховд аймагт 71 настай иргэн барилгаас унаж амиа алджээ

da833f42b6c9e4dbfff3d6eb4989cf7d

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 15 айлын орон сууцны 2 давхараас 71 настай иргэн Ц унаж нас барсан харамсалтай  хэрэг өчигдөр гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Өчигдөр 13.30 цагийн орчимд Ховд аймгийн цагдаагийн газарт дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжилж байна. Тухайн иргэн орон сууцны зориулалтаар баригдаж байсан тус барилгад туслах ажилтнаар ажиллаж байсан” гэлээ

About Author