Барилгын осол гаргасан “ИОВ ХХК”-ийн тусгай зөвшөөрөл энэ сард дууссан байжээ

цагдаа



Энэ сарын 20-нд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 15 айлын орон сууцны 2 давхраас 71 настай иргэн унаж нас барсан хэрэг гарсан юм.

Нас барсан 71 настай иргэн “ИОВ” ХХК-д барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан аж.

Нээлттэй мэдээллээс харвал “ИОВ” ХХК нь хамгийн сүүлд “Конторын барилгын дээвэрт их засвар хийх, цонхнууд солих” тендерт шалгарсан байсан бөгөөд өмнө нь 8 удаагийн барилгын ажлын тендерт оролцсоноос 6-д нь хасагдаж нэгт нь шалгараад байжээ.

Тус компани нь 2009 онд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хадгалалт чиглэлээр байгуулагдаж 2020 оны 7-р сарын 2-нд барилга угсралтын тусгай зөвшөөрөл авсан нь энэ оны 7-р сарын 2-нд дууссан байна.

Одоогийн байдлаар 71 настай иргэний нас барсан шалтгааныг тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан эсэхийг нарийвчлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.

About Author