Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу бүгд ирсний дараа нэгдсэн журмаар мэдээлэл хийнэ

бөх

Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн 18-ны өдөр дөрвөн бөхийн сорьцноос хориглосон бодис илэрсэн талаар мэдээлсэн. 

Спортын тайлбайрлагч С.Шижир ч энэхүү допингтой холбоотой асуудал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлсээр байгаа. Бид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн эсэх талаар шадар сайдын хэвлэлийн албанаас тодрууллаа. 

Тэд “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны допингийн шинжилгээний хариу бүгд ирээгүй байна. Бүгд ирэхээр нэгдсэн журмаар мэдээлэл хийнэ” гэлээ.

About Author