Нүүдлийн соёлын боловсрол олгох” ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал боллоо

0

Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болох” зорилтын хүрээнд бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, эх хэл, түүх, зан заншил, өв уламжлалаараа бахархдаг иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төлөвлөгөөг боловсруулан, бодлогын дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал Соёлын яамны хурлын танхимд боллоо. Хуралд Соёлын дэд сайд М.Батбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухааны бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Хэнтий аймгийн засаг даргын орлогч Л.Батсайхан, Хөвсгөл аймгийн засаг даргын орлогч М.Хуягбаатар, Дорнод аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл, Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн, Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий газрын дарга Д.Ням-Очир, Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Баттулга, “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” НҮТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ зэрэг Ажлын хэсгийн гишүүд болон холбогдох бусад албаны төлөөлөл оролцов. Энэ удаагийн ээлжит хуралд Соёлын яам, Боловсрол, Шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Нүүдлийн соёлын боловсрол олгох” арга хэмжээний хүрээнд:

  Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартыг шинэчлэх төсөл;

  “Нүүдлийн соёлын боловсрол” олгох сургалтын жишиг хөтөлбөрийн төслийг тус тус танилцууллаа.

  Хурлаас хэлэлцсэн төслүүдэд Ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусгах, “Нүүдлийн соёлын боловсрол” арга хэмжээг бүх нийтэд албан ёсоор зарлах, бэлтгэл ажлыг хангах, сургагч багш бэлдэх зэрэг ажлуудыг  шат дараатай хийхээр тохиролцлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *