Эерэг мэдээ | МИАТ-ийн гэр бүлийн нислэгээр хүүхдүүд ҮНЭГҮЙ ниснэ

0

МИАТ компани гурван чиглэлд гэр бүлийн нислэгийн урамшууллыг зарлаж, гэр бүлээрээ зорчих бол 2-16 насны хүүхдүүдийн нислэгийн тийзийг үнэ төлбөргүй болгожээ. 

“Улаанбаатар – Хонконг”, “Улаанбаатар – Бээжин”, “Улаанбаатар – Гуанжоу” гэх чиглэлд дараах хугацааны дотор гэр бүлээрээ нислэг үйлдэх бол хүүхдүүдийн нислэгийн тийзийг үнэ төлбөргүй олгох юм. 

  • “Улаанбаатар – Хонконг” – 2023.06.01 – 2023.06.30 өдрийг дуустал
  • “Улаанбаатар – Бээжин” – 2023.05.15 – 2023.07.31 өдрийг дуустал (илүү тээшний урамшуулалтай) 
  • “Улаанбаатар – Гуанжоу” – 2023.07.01 – 2023.10.27 өдрийг дуустал.

Энэхүү хөнгөлөлтөд нисэх буудлын хураамж, бусад татвар ороогүй аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *