Л.Оюун-Эрдэнийн занаа: Ардын дайсан тодруулах “а,б” төлөвлөгөө!

Oyunerdene-1

Авлига, албан тушаалын асуудлаас болж, Ерөнхий сайдын суудлаас огцорсон Л.Оюун-Эрдэнэгүй хоёр сарын хугацаанд монголчууд ордны хуйвалдаангүй, ардын дайсангүй, атаа, жөтөөгүй, хагарал талцалгүй, херопагандагүй, хэрүүл шуугиангүй хачин сайхан наадацгаалаа. Гэвчиг, наадам дууссан. Намар эхэлсэн, намуудын дайн ширүүсч байна.

Огцорсноосоо хойш Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлох байтугай ордонд үзэгдэхээ больсон. Энэ хугацаанд тэрбээр эрх мэдэлд эргэн ирэхийн тулд экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай хилийн цаана “болзож”,  төрийн эрхийг буцаан авах “техноложия” боловсруулсан гэх албан бус мэдээллийг батлах мэт зуун жилүүд дуусахтай зэрэгцээд “Гэрэгэ-15”-ын херопаганда гэнэт идэвхжсэн. Үүнээс харахад, Л.Оюун-Эрдэнэ эцсийн сумаа тавьж, эрх мэдлийн төлөө үхэх сэхээ үзье гэж байгаа аж.

Л.Оюун-Эрдэнийн ордны хуйвалдаан шинэ засагт “улирсан” хуучин сайд нарыг онилох замаар Г.Занданшатарын Засгийн газрыг тогтворгүй байдалд оруулна гэж тооцож байгаа нь илт. Экс Ерөнхий сайдын эхний бай нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нар болжээ.

МАНААЧИЙГ ХЭН МАНАХ ВЭ?

О.Тэмүүлэнгийн орлогыг нотолсон АТГ-ын дүгнэлт Л.Оюун-Эрдэнийг онигоонд оруулаад зогсохгүй хүү, бэр, худтай нь олон нийтийн доог тохуу болгосон. Зүй нь АТГ-аас Л.Оюун-Эрдэнийн хүүгийн олсон орлого, төлсөн татварыг нь цахимаар гаргаад ирэхэд л хууль ёсны хөрөнгө үү, хулгай дээрэм үү гэдэг нь тодорхой болох юм. Үүнийг захын чавганц АТГ, Л.Оюун-Эрдэнэ хоёроос илүү сайн мэдэх байх. Авсан шокноосоо одоо хүртэл салаагүй яваа Л.Оюун-Эрдэнээс бусад нь ийм жүжигт итгэхгүй. Л.Оюун-Эрдэнийн томилсон хүн нь Л.Оюун-Эрдэнийг шударгаар шалгана гэдэгт хүүхдүүд ч итгэхгүй. Орчин үеийн хүүхдүүд өвөөгийнхөө ярьдаг үлгэрт итгэхээ больсон. Кино үзээд тэмдэглэл хөтөлдөг хүүхэд тэнэг, мангараараа дуудуулахаа мэднэ. Тиймээс АТГ ийм дүгнэлт гаргасан нь Л.Оюун-Эрдэнийг олон нийтэд муу дээр муухай харагдуулах гэсэн арга тактик ашигласан байж болох. Анхнаасаа Ч.Өгөөдэйбаатараар худлаа яриулчихсан хүмүүс ар, араас нь угсраа “мэхэндээ” унатлаа цохиулсараа дуусах шинжтэй.

Худ Ч.Өгөөдэйбаатарын охиндоо өгсөн 20 сая төгрөг сүүлдээ “Херо” Б.Баатарын дүүдээ шилжүүлсэн 300 сая төгрөг болж “зүсээ хувиргасан”.

“Сэвэн нуга” амралтын газар дахь тансаглал нь  эцэстээ кино зураг авалт болж дууссан. Ийм инээдтэй дүгнэлт гаргуулснаараа Л.Оюун-Эрдэнэ АТГ-ыг амиа хорлоход хүргэчихлээ гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Тиймээс АТГ-ын авлигыг хэн хянаж, манаачийг хэн манах вэ гэдэг нь асуултын тэмдэг болж байна.

Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнэ АТГ-ыг могойд барьдаг мод болголоо ч түүний муу нэр хусаад ч арилахааргүй болсон. Нэгд, бэрийнх нь тансаг цүнх, бөгж, авто машинтай холбоотой асуудлыг олон нийт Л.Оюун-Эрдэнээс асуусаар, түүнийг орлогоо нотлохыг шаардсаар байх болно.  Хоёрт хүү бэрийнх нь тансаг хэрэглээг харуулсан зураг гүүглэд мөртэйгөө, баримттайгаа үлдэнэ. Гуравт, АТГ-ыг татан буулгах асуудал өндрөө авч байна. Энэ тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ, З.Дашдаваа хоёрын очих газар нэг байх болов уу. Дөрвөн тэрбумын ашигтай ажилладаг компани дөнгөн, дангах 200 гаруй саяын татвар төлсөн, 50 хувийг нь эзэмшдэг атлаа Ерөнхий сайд асан яагаад ХОМ-тээ  энэ талаар тусгаж тайлагнаагүй гэх мэтийг иргэд түүнээс шаардсаар байх нь гарцаагүй.  Эцэст нь ах, дүү хоёрын аяллын тансаг авто машиныг хүртэл иргэд Л.Оюун-Эрдэнээс үргэлж асууна, амыг нь бас асууна. Юу үнэн гэвэл энэ үнэн.

 УЛИГТ УЛС ТӨР: ДАРГЫН ТАЛ БА ДАЙСНЫ ТАЛ

Л.Оюун-Эрдэнийн намтар, түүх, боловсрол, гэр бүлийн амьдрал бүхэлдээ асуултын тэмдэг. Товчхондоо бол худал хуурмагаар дүүрэн. Монголчууд хуурсаар хуурсаар худалч, хулгайлсаар хулгайлсаар хулгайч гэж ярьдаг. Л.Оюун-Эрдэнэ өөрийн хулгайгаа нуухын тулд өрөөлийн хулгайч, луйварчин болгох биз. Хулгайч, хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэнэ лээ.

Өөрөөс нь өөр үзэлтэй улстөрч бизнесменүүдийг “ардын дайсан” болгож хиамчид, херопагандад хэрчүүлдэг нь түүний сурсан ганц эрдэм. Авлигын эсрэг тэмцлийг хувийн попрол болгосноор авлигын индексээр Монгол Улс 11 байраар ухарсан. Ардчиллын индексээ алдсан. Автократ улс болгож хувиргасан. Нүүрсний экспортоо унагасан, төсвийн алдагдал хэрээс хэтэрсэн.

Бүтэн таван жил Ерөнхий сайдаар ажиллахдаа тэр Монгол Улсыг урагшлуулах биш ухраасан. Одоо өнөөх л улиг болсон Ухаа худаг, Баялгийн сангаа ярьж, “домог” төрүүлнэ. Угаасаа ч “Херо энтертэймент”-ын хийж чаддаг ганц зүйл нь хэрүүл, талцал юм.

 “Энержи ресурс” бол 4000 хүн цалинжуулж, 2000 компанийг тэжээдэг. Татварт жилдээ 600 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Харин Л.Оюун-Эрдэнийн хүүгийнх нь “Хүлэг” компани татварт хэдийг төлдгийг хэн ч мэдэхгүй. “Херо энтертаймент” жилд үнэхээр дөрвөн тэрбумыг олдог бол татвараа нуун дарагдуулсан байна гэсэн үг. Энэ мэтийг Л.Оюун-Эрдэнээс асуух нь зүйн хэрэг юм.

ХЭРҮҮЛ ХИЙХ БИШ АЖИЛ ХИЙХ ЦАГ

Нүүрсний үнэ хоёр дахин унаж, экспортын хэмжээ муудсан энэ үеийг монголчууд хэрэлдэх биш хийж давна. Монгол Улс бүтээгч нь зөвддөг, булаагч нь нь бурууддаг болсон цагт хөгжинө. Товчхондоо, Оджаргалууд олон, Оюун-Эрдэнүүд цөөхөн байх тусам ажлын байр, ашиг орлого, татвар хураамж өснө. Үүнийг  эсэргүүцээд байгаа Л.Оюун-Эрдэний ард хэний ямар эрх ашиг нуугдана вэ. Энэ бол жинхэнэ айдас, хүйдэс юм.

About Author